glitter-graphics.com

present simple буюу энгийн одоо цаг

бичсэн: Enkhtuya төрөл: хичээл сургалт
Бид өдөр тутам болдог үйл явдлыг илэрхийлэхдээ энэ цагыг хэрэглэх ба энэ цаг нь -даг,дог,дэг,дөг-гэсэн утгаар монгол хэлнээ бууна. Идэвхитэй хэлбэрийн цаг учраас өгүүлбэрийн байрлал: S V O гэсэн байрлалтай.
                  жишээ нь: I get up at 7 in the morning. /you,we, they/
                                    He (she) gets up at 7 in the morning.

Энэ цагийг илэрхийлэхэд he,she,it - төлөөний үгтэй үйл үг хамт орохдоо үйл үг нь "s"дагаврыг авна.Бусад төлөөний нэртэй хамт үйл үг хэрэглэгдэхдээ ямар нэг дагаврыг үйл үг нь авахгүй.

/дээрх жишээнээс харна уу/

Энэ өгүүлбэрийг үгүйсгэх болон асуухад туслах үйл үгийг хэрэглэх ба I,YOU,WE,THEY  зэрэг биеийн төлөөний үгтэй хамт туслах үйл үг DO,           HE, SHE, IT-ттэй туслах үйл үг DOES-ийг хэрэглэнэ.Туслах үйл үг өгүүлбэрийн эхэнд байрлана.

               
  жишээ нь: Do you get up at 7 in the morning
                                   Does he/she get up at 7 in the morning  гэх мэт


Туслах үйл үг does-ийг хэрэглэсэн тохиолдолд үйл үгийн S гээгдэнэ.


                    Жишээ нь:  Does he/she get up at 7 in the morning

Асуух хэлбэр 2 янз байдаг. Ерөнхий болон Тусгай
Ерөнхий асуултанд бид тийм үгүй гэж л хариулна.Харин Тусгай асуултанд ямар нэг нэмэлт мэдээллийг авдаг. WH-тэй асуулт туслах үйл үгийн урд байрлана.
               жишээ нь : Do you get up at 7 in the morning? Yes, I do/ No , I don`t

                                             What time do you get up in the morning? ХЭДЭН ЦАГТ ТАНЫ БОСДОГЫГ МЭДЭХГҮ БӨГӨӨД НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХЫН ТУЛД  WH-асуултыг хэрэглэж байгаа юм.

Энэ цаг байнга болдог үйлийг илэрхийлдэг тул цаг илтгэгч үг буюу сигнал үгийг /always, usually,seldom,often гэх мэт/биеийн төлөөний үгийн дараа үйл үгийн өмнө хэрэглэнэ.  Мөн every day , every morning, every evening,every month гэх мэт холбоо үг,once a week, twice in a month, three times in a season,sometimes гэх мэт үгийг өгүүлбэрийн сүүлд болон эхэнд хэрэглэнэ .

                    жишээ нь:He always gets home at about 2 o`clock.
                                       They watch TV everyday.
                             Sometimes I like to eat icecream.

                                       We go to see a dentist once a year.гэх мэт

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Oilgomjtoi bailaa. Thank you very much.
бичсэн Зочин цаг: 13:01, 2021-06-13 | Холбоос | |
Та миний блогийн 60316 дахь зочин
2007 © Миний сайт



:-)
 
xaax