glitter-graphics.com

хичээл 2

бичсэн: Enkhtuya төрөл: хичээл сургалт
To Be үйл үгийн тухай /үргэлжлэл/
Өмнөх хичээлд To Be үйл үгийн тухай хүүрнэх,үгүйсгэх,асуух өгүүлбэрүүдийг хэрхэн үүсгэх тухай үзсэн билээ. Энэ удаа асуулт яаж тавьх тухай үргэлжлүүлэн үзье.
Бид To Be  -гийн хувирал am/ is/ are үйл үгээр эхэлсэн асуултанд Yes/ No гэж хариулдаг. Энэ төрлийн асуултыг бид Ерөнхий асуулт гэж нэрлэдэг.

Жишээ нь: Are you Bold?             - Yes, I am                               - No , I`m not
                    Is it a table?                - Yes, it is                                   -No,it is not

Энэ тохиолдолд бид шинэ мэдээлэл ер авахгүй зүгээр л өгөгдсөн мэдээллийг  бататгаж асууж байгаа юм.
Харин шинэ мэдээлэл авах тохиолдолд тусгай асуух үг хэрэглэдэг бөгөөд энэ төрлийн асуултыг Тусгай асуулт гэж нэрлэдэг.Бид тухайн асуух үгэнд захирагдсан шинэ мэдээллийг тухайн өгүүлбэрээс олж авдаг юм.Ямар ямар асуух үг хэрэглэгдэх вэ гэвэл WHO? WHAT? WHERE?WHAT TIME? WHEN? HOW? гэх мэт ямар мэдээлэл авахаас шалтгаалж асуух үгийг хэрэглэдэг байна.Тусгай асуултыг тавихдаа am/is/are -ийн өмнө асуух үгийг оруулж тавьна.

Жишээ нь: Who are you?- Чи хэн бэ?
                    I am Bold.-Би бол Болд.

                    What is it? - Энэ юу вэ?
                    It is a pen.- Энэ бол үзэг, гэх мэтээр хэрэглэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Та блогоо хүн сэтгэгдэл бичихгүй байсан ч таслалгүй үргэлжлүүлээрэй. Их мэдээлэлтэй болсны дараа олон олон хүнд их хэрэг болох зүйл гэж бодож байна. гоё шүү
бичсэн Зочин цаг: 04:15, 2009-11-02 | Холбоос | |
Та миний блогийн 60720 дахь зочин
2007 © Миний сайт



:-)
 
xaax