glitter-graphics.com

хичээл 4

бичсэн: Enkhtuya төрөл: хичээл сургалт
Have/has

Have / has үйл үг нь байгаа, байдаг гэсэн утгатай. Энэ үйл үг нь биеийн төлөөний нэрээс хамаарч хувирна. Үүнд:
I                have
You          have
He            has
She          has
It                has
We            have
You           have
They          have           гэсэн хувирлаар үндсэн өгүүлбэрийн байрлал илэрнэ.

Жишээ нь: Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. надад  3 ах  бий/байдаг. би ахтай. гэсэн - өгүүлбэр ижил утгатай бөгөөд англи хэлэн дээр буухдаа хоёул HAVE / HAS -ийн хэлбэрийг хэрэглэнэ.

                              I have 3 brothers.=  надад  3 ах  бий/байдаг
                                                              =   би ахтай
Энэ үйл үг нь биеэ даасан утгатай учраас туслах үйл үгийн тусламжтайгаар үгүйсгэх болон асуух утгаа илэрхийлнэ.

                              I have 3 brothers- Do you have 3 brothers?
                              He has a dog - Does he have a dog? гэх мэтээр асуух өгүүлбэр болгоно.

wh -how- тай асуултыг  автоматаар туслах үйл үгийн урд тавьснаар тусгай асуулт үүснэ. Жишээгээр харуулбал:

                              I have 3 brothers- How many brothers do you have?   -brother гэдэг дээр асуулт тавьж байгаа учир уг
                                                                үг нь асуух үгтэй холбоо үг болж байж асуулт болно.

                              He has a dog- What does he have? - асуух болон үгүйсгэх өгүүлбэрт туслах үйл үг does хэрэглэгдэж
                                                          байгаа болохоор үйл үг нь infinitive буюу анхны хэлбэрээр бичигдэх , яригдах болно.

Дээрх өгүүлбэрийг үгүйгэх болговол: I do not have 3 brothers   буюу  I don't have 3 brothers. болно.
                                                                                                  He does not have a dog буюу  He doesn't have a dog.
                              
       Магад have/has- there is / are -үйл үгүүд бүгд л байгаа/ бий гэсэн утгатай болохоор аль үгийг нь ямар тохиолдолд хэрэглэх вэ гэж эргэлзэж болох юм. Тэгвэл have/has-ийг нь надад өөрт байгаа юмуу хэн нэгэн өөр хүнд харъяалагдах хүн ба юмсын тухай ярьхад , there is/ are -г байршил зааж хэлсэн өгүүлбэрт хэрэглэнэ.

Үүнийг жишээгээр харуулбал:

               Манай гэрт 5 хүн байдаг. -There are 5 people in my family. - /гэр бүлд байгаа 5 хүний тухай/
               Би аав, ээж бас 2 дүүтэй-I have father, mother and 2 brothers. - надад хамаатай хүмүүсийн тухай/

Жич: Цааш нь өөрсдөө жишээгээр амьлуулж хэрэглэж үзээрэй.   санал сэтгэгдэл байвал бичиж үлдээхийг хүсье.
                                                       


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Та миний блогийн 60724 дахь зочин
2007 © Миний сайт



:-)
 
xaax